СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

А.Навальныйгийн хэрэгт холбоотой ОХУ-ын албан тушаалтнуудад хориг тавилаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын Засгийн газар сөрөг хүчний тэмцэгч Алексей Навальныйг хордуулсан болон хууль бусаар баривчлан саатуулсан хэрэгт холбогдуулан ОХУ-ын нөлөө бүхий өндөр дээд албан тушаалтнуудын эсрэг хориг тавилаа. Хоригийг Оросын тагнуулын албаны удирдах албан тушаалтан болон бусад зургаан ажилтны эсрэг тавьсан бөгөөд Европын Холбоо ч мөн энэ үеэр хориг арга хэмжээ танилцууллаа.

АНУ-ын тагнуулын алба өнгөрсөн жил ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг хордуулсан хэргийн ард Кремл байгаа гэсэн дүгнэлтэд хүрчээ. Навальный Ерөнхийлөгч Владимир Путиныг хурцаар шүүмжлэн буруутгагч юм.

Хэдийгээр Москва сөрөг хүчний удирдагчийг хордуулаагүй хэмээн байр сууриа хамгаалсаар байгаа ч барууны улс орнууд Навальныйг ЗХУ-ын үеийн Новичокоор хордуулсан гэж үзсэн.

. Учир нь Навальныйг хордуулсан явдал нь Орос улс химийн зэвсэг ашиглаж байгаа гэдгийг ил тод харууллаа хэмээн сэрдэж байгаа юм.

Хориг арга хэмжээний хүрээнд албан тушаалтнууд, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийг царцаана. Оросын тагнуулын агентлагийн дарга Александр Бортников, Батлан хамгаалахын дэд сайд нар болох Алексей Криворучко, Павел Попов нар уг хоригт багтжээ. Дээрх хориг нь АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байдены ажлын албаны ОХУ-ын эсрэг тавьсан анхны хориг юм.

Энэ хооронд мягмар гарагт Европын холбоо сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйгийн баривчилгаатай холбогдуулан Оросын хорих газруудын үйл ажиллагааг удирддаг Александр Калашников, Мөрдөн шалгах хорооны дарга Александр Бастрикин, Ерөнхий прокурор Игорь Краснов, Үндэсний хамгаалалтын албаны дарга Виктор Золотов нарын эсрэг хориг тавьж, Европын улс орнуудад зорчих эрхийг нь хязгаарлан хөрөнгийг нь царцаах шийдвэрээ танилцууллаа.

Эх сурвалж: ВВС  

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.