АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 1 долоо хоногийн өмнө

Гэр бүлийн хүчирхийллийн дийлэнх нь БЗД, СХД-үүдэд гарчээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө

Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
1 долоо хоногийн өмнө

Энэ оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс 2 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 9080 зөрчлийн хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад нийт зөрчил 33.9 хувиар, Нийслэлд 50.6 хувиар, орон нутагт 14.8 хувиар тус тус буурсан үзүүлэлт юм.

Зөрчлийн хэргийн 97.69 хувийг нь Цагдаагийн байгууллага, 0.47 хувийг Мэргэжлийн хяналт, 0.21 хувийг Онцгой байдал, 1.62 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалган шийдвэрлэжээ.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 48.6  хувиар,  Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 51.1 хувиар, Хүний биед халдах зөрчил 10.4 хувиар,  Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 9.0 хувиар, Оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил  8.7 хувиар тус тус буурсан нь хамгийн өндөр хувьтай байна.

Харин Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 91.7 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 62.3 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 22.4 хувиар, Танхайрах зөрчил 10.2 хувиар тус тус өсчээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн 78.2 хувь нь орон нутагт үйлдэгдсэнээс Өмнөговь, Дархан-Уул, Дорнод, Орхон аймгуудад хамгийн их гарчээ.


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.