СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-02-19

Металл боловсруулах хамгийн том суурь машины хөдөлгүүр сольж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Эрдэнэт ТӨҮГ-ын засвар механикийн заводын "Эрчим зүйн алба"-ынхан ЗХУ-д үйлдвэрлэж, механик цехэд 1980-аад онд суурилагдсан  1550 маркийн тойруулан зорох токарийн суурь машины баруун зүүн өгөлтийн хөдөлгүүр тэдгээрийн удирдлагын хэлхээг Герман улсын AntiDrive фирмийн микропроцессорын удирдлагатай серво хөдөлгүүрээр сольж, удирдлагыг автоматжуулах ажлыг өнөөдрөөс  эхэллээ.

Энэ нь Дээрх ажлыг тав хоногт багтаан гүйцэтгэх аж.

Уг суурь машины хөдөлгүүрийг шинэчилж, удирдлагыг автоматжуулснаар тоног төхөөрөмжийн бүтээмж сайжирч, найдвартай ажиллагаа дээшилж,  төлөвлөгөөт бус сул зогсолт багасаж,  эрчим хүч хэмнэх юм.  

Я.ЭНХТУЯА

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.