С.Моллай аварга өнөөдөр түүхэн барилдаан хийнэ

Өчигдөр албан ёсоор эхэлсэн жүдо бөхийн Тел Авив их дуулга тэмцээн өнөөдөр эрэгтэйчүүдийн -73, -81, эмэгтэйчүүдийн -63, -70кг жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдана. 

chindao 01

Тэмцээний эхний өдрийн дараах байдлаар Франц улсын баг тамирчид нэг алт, нэг мөнгө, хоёр шагналт байр эзэлсэн амжилтаар тэмцээнд оролцож буй 60 орныг медалийн чанараар тэргүүлж байна. Өчигдрийн гол дуулианаар эмэгтэйчүүдийн -48кг жинд түрүүлэх бөхийн тааварт зүй ёсоор орж байсан дэлхийн хошой аварга Украины Д.Билодид аваргыг финалын барилдаан Францын Ш.Боукли цэвэр савсан барилдаан нэрлэгдэж байна. /Эхний өдрийн оргил барилдаануудыг ЭНД дарж үзнэ үү/

Түүхэн хэмээн онцолж буйн учир нь Иран гаралтай тамирчин Израиль улсад очин тэмцээнд оролцож буй энэхүү үйл явдал нь спортын төдийгүй, улстөрийн хувьд түүхэн үйл явдал болж байгаа юм. Чухам энэ л шалтгааны улмаас С.Моллай аварга иргэншлээ сольж Монгол улсын нэр дээрээс барилдах болсон билээ. Түүний жинд нийт 39 жүдоч барилдах ба С.Моллай аваргын хувьд дэлхийн чансааны 8-д эрэмбэлэгдэж буй тул В хэсэгт эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Израиль, Азербайжаны залуу бөхчүүдийн хэн ялсантай нь барилдах оноолттой байна. 

Эрэгтэйчүүдийн -81кг жингийн оноолт
Эрэгтэйчүүдийн -81кг жингийн оноолт

С.Моллай аваргын барилдах В хэсгийг Германы Доминик Рессел тэргүүлэн барилдах ба хоёр бөхийн хувьд урьд өмнө нь дөрвөн удаа таарч барилдахад бүгдэд нь С.Моллай аварга давж байсан түүхтэй. 

Тэмцээн өнөөдөр Улаанбаатарын цагаар 16:30 цагт эхлэх хуваарьтай байна.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.