LIVE: Иргэн: Хүүхэд гэнэт өвдөөд хоёр буудал тэвэрч алхлаа

Энэ сарын 23-ныг хүртэл төрийн албан хаагчдыг нийтийн тээврээр зорчуулах чиглэлийг барьж ажиллаж байгаа. .

Хувийн унаагүй иргэдийн хувьд хүүхэд нь гэнэт өвдөх, эмнэлгийн тусламж авахаар бол нийтийн тээврээр үйлчлүүлэхээс өөр аргагүй. Гэтэл нийтийн тээвэр нь заасан цагийн хуваарийн дагуу үйлчилж байгаагаас болж, хүүхдээ тэврэн эмнэлэг руу алхах тохиолдол байна.

Нийтийн тээврийн асуудлаар иргэдээс тодруулга авахад хоёр талын байр суурьтай байна.

Иргэд: . Хөгшин настай хүнд хоол хүнснийг нь дөхүүлэх гээд хоёр буудал алхаж байна. Хөл хориотой энэ үед мэдээж, иргэд маань хүлээцтэй байх хэрэгтэй болов уу. УОК, НОК уялдаа холбоогүй ажиллаж байгаа нь эхний өдрүүдэд харагдсан. Одоо харин иргэдэд ойлгомжтой мэдээлэл өгч эхэлж байна гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.