Дэлхийн хошой аварга Д.Билодид цэвэр савууллаа

Энэ оны эхний жүдо бөхийн их дуулга тэмцээн Израиль улсын Тел-Авив хотноо өчигдөр албан ёсоор эхэллээ. 

 GS 5858 1613679030 1613679030 01 

Таван тивийн 60 орны 422 жүдоч зодоглож буй тэмцээний эхний өдөр хуваарь ёсоор хөнгөн жингийн барилдаан явагдлаа. Д.Билодидын хувьд он гарсаар хоёр дахь удаагаа өвдөг шороодож буй нь энэ бөгөөд Доха Мастерс тэмцээнд Фуна Токаки аваргад ялагдан хүрэл медаль хүртсэн юм. 

Өчигдөр жингээ тэргүүлэн барилдсан Д.Билододын хувьд эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Чилийн бөхийг цэвэр ялж, хэсгийн аваргын төлөө Сербийн А.Стожадиноваг цэвэр ялсан ч барилдааны явцад ваза-ари үнэлгээ алдлаа. 

Хагас шигшээ барилдаанд Португалийн К.Катаринаг нэмэлт цагт давж, харин аваргын төлөөх барилдаанд залуучуудын дэлхийн аваргын мөнгө, өнгөрсөн оны Европ тивийн аварга, Дюсселдорфийн их дуулгын аварга Францын Ш.Боуклид цэвэр ялагдлаа. 

Ш.Боуклигийн хувьд өчигдөр бас нэгэн дуулиан тарьсан нь хагас шигшээд дэлхийн чансааны 6-д эрэмбэлэгдэж буй нутаг нэгт М.Клементийг буулган авсан явдал байлаа. Энэ жинд Франц улсыг төлөөлөн Олимпийн их наадамд зодоглох тамирчдын сонгон шалгаруулалтад өрсөлдөж буй хоёр бөхийн олон улсын дэвжээн дэх анхны дуэлд Ш.Боукли ялалт байгууллаа. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.