99 настай ханхүү Филип эмнэлэгт хэвтжээ

Эдинбургийн гүн ханхүү Филип энэ жилийн зургадугаар сард 100 нас хүрэх билээ. .

Филипийг Лондоны төвд байдаг Эдвард хааны долдугаар эмнэлэгт хүргэсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр ханхүүг эмч нарын зөвлөснөөр эмнэлэгт хэвтүүлэхдээ машинаар авч явжээ. Ойрын өдрүүдэд биеийн байдал нь таагүй байсан бөгөөд коронавирусийн халдвар аваагүй гэдгийг мэдээлжээ.

Ханхүү ирэх өдрүүдэд эмнэлэгт амарч, эмч нар түүний биеийн байдлыг үргэлжлүүлэн ажиглах юм байна.

Энэ хооронд 94 настай хатан хаан Элизабет Виндсор шилтгээнд үлджээ. .

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.