Л.Энх-Амгалан: БШУЯ бол тендерийн яам биш, барилгын яам биш
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан яаман дээрээ зарлагддаг байсан бүх тендерийг Худалдан авах ажиллагааны газарт шилжүүлж байгаагаа мэдэгдлээ. Түүний хувьд Боловсрол шинжилэх ухааны яам бол тендерийн яам биш. Ямар ч худалдан авах ажиллагаа, тендер, барилгатай холбоотой ажил зохион байгуулахгүй гэдгийг онцоллоо.
Өмнө нь сургууль цэцэрлэгүүдийн барилга барих, засварлах бүх тендер, худалдан авалтуудыг Боловсрол шинжилэх ухааны яамнаас зохион байгуулдаг байсан юм.
Тэгвэл уг асуудалтай ийн зууралдахгүй болж байгаа ажээ. Цаашдаа барилгын холбоотой асуудлыг барилыг яаманд, дулаан, цахилгаантай холбоотой асуудлыг Эрчим хүчний яаманд хариуцуулах талаар хамтран ажиллана гэдгээ ч БШУ-ны сайд Л.Энх-Амгалан онцолжээ. .
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.