Цагдаагийн алба хаагчийг машинаар чирсэн жолоочийг гадуур шалгаж байна
Баянзүрх дүүргийн 16 дугаарын хорооны нутаг дэвсгэр, Офицерын ордны тойрог дээр албан үүргээ биелүүлж байсан цагдаагийн алба хаагчийг цагаан өнгийн тоёота приус-30 маркийн автомашинтай жолооч чирж давхиж буй бичлэг олон нийтэд түгээд байна.
Уг хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Тухайн хэргийн талаарх мэдээллийг Тээврийн цагдаагийн албанаас авангуутаа олон нийтэд тодорхой мэдээлэл өгнө” гэв.
Албан бус эх сурвалжийн өгсөн мэдээллээр тухайн үйл явдал уржигдар буюу энэ сарын 15-ны өдөр болсон бөгөөд гэм буруутай жолоочид эрүүгийн хэрэг үүсгэн гадуур шалгаж байгаа аж. Харин алба үүргээ хэрэгжүүлэх явцдаа машины эд ангид хавчуулагдан чирэгдсэн цагдаагийн алба хаагчийн биед ямар нэгэн ноцтой гэмтэл бэртэл учраагүй байна. Энэ талаарх мэдээллийг үргэлжлүүлэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.