СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-02-17

Ховд аймагт гурван ихэр хүүхэд мэндэлжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Өнгөрсөн Хулгана жилд Жаргалант сумын Алагтолгой багийн иргэн С.Бадампүрэвийн гэр бүлд гурван ихэр хүү мэндэлсэн бол Үхэр жилийн хаврын тэргүүн сарын шинийн 6-ны Дашнямтай билэгт энэ сайн өдөр Цэцэг сумын харьяат Жаргалант сумын Бугат багт оршин суух иргэн Б.Отгонпүрэвийн гэр бүл гурван ихрээр бүл нэмж байна.

Тодруулбал, Ховд аймгийн Алтай сумын харьяат, Жаргалант сумын Бугат багийн 1-17 тоотод амьдардаг Б.Оюунгэрэл хоёр хүү нэг охин төрүүлжээ. Тэрбээр одоо 30 настай. 2012 онд ихэр охин, 2017 онд хүү төрүүлж байсан бол гурав дахь төрөлтөөрөө гурван ихэр төрүүлж ийнхүү зургаан хүүхдийн ээж болж байна.

Эхний хүү өнөө өглөө 09:09 цагт 1кг 830гр, хоёр дахь хүү нь 09:11 цагт 2кг 110гр, гурав дахь охин нь 09:13 цагт 1кг 850гр тус тус мэндэлсэн байна.

Ихрүүдийг Эх барихын ерөнхий мэргэжилтэн Ц.Нарангэрэл, Төрөх тасгийн эрхлэгч Б.Нансалмаа, тэргүүлэх зэргийн эх баригч Д.Наранхүү, Нярайн эмч Ц.Солонго нараар ахлуулсан баг эх барьж төрүүлжээ. Эх хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байна гэж Ховд аймгийн амаржих газраас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Цэцэгням
3 жилийн өмнө
202.9.40.41

Монгол үрс олон болох тугай

Тунсагмаа
3 жилийн өмнө
66.181.161.42

Баяр хүргэе

Тунсагмаа
3 жилийн өмнө
66.181.161.42

Баяр хүргэе

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.