Т.Батбаяр гуайн бие сайжирч эхэлжээ

Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын иргэн Т.Батбаяр гуай Хавдар судлалын үндэсний төвд 15 хоногийн турш хэвтэн эмчлүүлж, химийн тариа, эмчилгээ хийлгэсний дараа бие нь мэдэгдэхүйц сайжирсан гэдгийг түүний охин Б.Бурмаа хэллээ.

Т.Батбаяр гуайг ирэх даваа гарагт давтан шинжилгээнд хамруулсны дараа “Ходоод тайрах мэс засал”-д оруулах боломжтой эсэх нь эцсийн байдлаар тогтоогдох юм байна.

“LIVETV HD” телевизийн “Фактчек” эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг “Хавдар судлалын үндэсний төв гарсан жигшүүрт хэрэг” нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсний дараа УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн болон ХСҮТ-ийн удирдлагууд иргэн Т.Батбаяр гуайтай утсаар холбогдож, “Химийн болон тэнхрүүлэх эмчилгээнд нэн даруй ирж хамрагд. Таны хамгийн сүүлд өгсөн шинжилгээний хариунаас үзэхэд ходоод тайрах мэс засалд орох боломжтой байна” хэмээн дуудаж дээрх эмчилгээг хийж эхэлсэн юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.