Танхимаар хичээллэх эсэхийг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар шийднэ
Коронавирусийн нөхцөл байдлын талаарх 11:00 цагийн ээлжит мэдээллийн үеэр гуравдугаар сарын нэгнээс танхимын хичээл орох эсэхтэй холбоотой тодруулгыг ЗГХЭГ-ын ХМХХ- ийн дарга Ц.Ганзориг өгсөн билээ.
Тэрбээр, "Боловсролын яамны зүгээс гуравдугаар сарын нэгнээс квот тогтоогоод ч хамаагүй танхимаар хичээл оруулах саналтай байгаа. Гэхдээ дарааллын хувьд эхлээд УОК хэлэлцээд, дараа нь Засгийн газар батлах ёстой учир эцсийн шийдвэр гараагүй байна. Олон нийтийн зүгээс судалгаа авч үзэхэд эцэг эхчүүдийн 60 хувь нь энэ саналыг дэмжиж байгаа бол 40 хувь нь дэмжихгүй байна гэсэн үр дүн гарсан. УОК, Засгийн газар эцсийн шийдвэрээ гаргасны дараа та бүхэнд хичээллүүлэх эсэхээ мэдэгдэнэ. Гэхдээ мэдээж тулгаж хэлэхгүй. Аль болох эрт мэдээлэх болно" гэсэн юм.
Тэгвэл БШУ-ы сайд Л.Энх-Амгалан "ЕБС-д суралцаж буй 174 мянган хүүхэд хичээлийн хоцрогдолд орсон. Тиймээс нийслэлд “Нэг өрх - нэг шинжилгээ” арга хэмжээний дүнд анализ хийж сонголттойгоор танхимаар хичээллэх боломж олгоно. Харин хөдөө орон нутгийн ЕБС танхимаар хичээллэнэ.
Сургуулийн өмнөх боловсролийн байгууллага буюу төрийн болон хувийн цэцэрлэгүүд хичээллэхгүй. Их, дээд сургуулиуд танхимаар бус онлайнаар хичээллэсэн хэвээр байна гэж цахим хуудсаараа мэдэгдлээ.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргаж буй энэхүү саналыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргаж ажээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.