Т.Экхофф энэ удаагийн ДАШТ-ий гурав дахь алтан медалиа хүртлээ

075a8739 3557 4f50 859c e73e7c70d56c 01 

Энэ өдрийн гол дуулиан бол тэмцээний эхний хоёр өдрийн дараах байдлаар хос алтан медаль хүртээд байсан /холимог буухиа, 7.5км спринт гараа/ Норвегийн Т.Экхофф гурав дахь алтан медалиа хүртлээ. Өчигдөр Т.Экхофф хэдийгээр хоёр байг алдаж буудсан ч тасралтгүй урагшилсаар 30 минут 38.1 секундын амжилтаар дэлхийн аваргын ес дэх медалиа хүртсэн юм. 

Харин мөнгөн медалийг тэмцээний эхний өдөр холимог буухиа төрөлд мөнгөн медаль хүртсэн Австрийн Лиза Тереса Хаусер 30 минут 55.4 секундын амжилтаар, хүрэл медалийг Францийн Анаис Чевалиер Боучет 31 минут 11.1 секундын амжилтаар тус тус хүртлээ. 

Эрэгтэйчүүдийн 12.5км зайд: 

  • Алтан медалийг Францын Эмилиен Жакуелин 31:22.1
  • Мөнгөн медалийг Шведийн Себастиан Самуелссон 31:29.4
  • Хүрэл медалийг Норвегийн Жоханнес Тингнес Бо 31:30.2

Дөрвөн өдрийн дараах байдлаар Норвеги улсын баг, тамирчид гурван алт, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Францын баг, тамирчид нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар удаалж байна. 

Медалийн хүснэгт /2021.02.15/
Медалийн хүснэгт /2021.02.15/

ДАШТ хуваарь ёсоор өнөөдөр нэг өдөр завсарлаж байгаа ба хоёрдугаар сарын 16-ны өдөр эмэгтэйчүүдийн 15км зайн ганцаарчилсан төрлөөр үргэлжлэн явагдана. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.