ВИДЕО: 14 чиг үүргийн байгууллагын ажилтнууд PCR шинжилгээ өгч хөдөлгөөнд оролцоно
Нийслэлийн Онцгой байдлаас мэдээлэл өглөө.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн 2021.2.15-23 ны өдрийг хүртэлх хугацаанд хязгаарлалт тогтоохгүй 14 чиг үүргийн байгууллагын ажилтан албан хаагчдын зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулалтын талаар мэдээлэл хийж байна.
Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар:
Нэг өрх нэг иргэн шинжилгээ нь Улаанбаатар хотыг бүрэн самнаж байна гэж ойлгож болно. Өнөөдөр СХД-ийн 15 мянган иргэдээс шинжилгээ авна гэсэн 21.00 цагийн байдлаар 13367 иргэнээс шинжилгээ аваад байна.
Маргаашнаас хүнсний зах, худалдаа, үйлдвэрийн үйл ажиллагаа нээгдэнэ. Иймд нийтийн тээвэрт дараах өөрчлөлтийг хийхээр болов.
21 чиглэлд нийт 180 нийтийн тээврийн хэрэгсэл 07:00-09:30, 12:00-15:00, 17:00-22:30 цагт иргэдэд үйлчилнэ. 14 чиг үүргийн байгууллагын иргэд ажлын үнэмлэх, иргэний үнэмлэх, PCR шинжилгээний бичигтэй байх ёстой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.