Хүнсний бөөний төвүүд иргэдэд үйлчлэхгүй

Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд томоохон зах, худалдааны төвүүдийг нээх талаар мэдээлэл өглөө. 
 Тэрбээр "Хөл хорионы 12 хоногийн хугацаанд хүнсний хомстол үүсгэхгүйн тулд хүнсний бөөний төв, захуудыг шат дараалалтай нээхээр төлөвлөсөн. 
Түгээлтийн аж ахуй нэгж байгууллагууд хүнсний бараа бүтээгдэхүүнээ татаад хүнсний дэлгүүрүүдэд түгээх учир бөөний төв, захаар иргэд үйлчлүүлэх боломжгүй. 

Хоёрдугаар сарын 16-н гэхэд дараах 24 бөөний төв нээгдэх ба цаашид 18, 20, 23-наас гэсэн шатлалаар 49 хүнсний бөөний төв нээгдэнэ. Хүнсний үйлдвэрлэлийн 597 үйлдвэр, түгээлтийн 287 ААН нээгдэх ба тэдгээрийн .
Иргэд хүнсний бөөний төвүүдэд очиж хүнсээ авахгүй зөвхөн гэрийнхээ ойр дэлгүүрээр үйлчлүүлнэ.
Энэ салбарт ажиллаж байгаа бүх хүн PCR шинжилгээг өгсөн байх шаардлагатай. Хоёрдугаар сарын 16-нд нээгдэх 24 зах бөөний төв, 597 хүнсний үйлдвэрүүд байгаа ба ажилтнууд нь өнөөдрөөс шинжилгээг өгнө. Тэднийг шинжилгээнд хамруулах 12 сургуулийн байршил бүхий цэгүүдийг ажиллуулж байна. 

FB IMG 16132760897821

FB IMG 1613276092957

FB IMG 1613276095075

FB IMG 1613276097179

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.