Ц.Ганзориг: Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтнууд заавал шинжилгээ өгөх ёстой

 Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтнуудыг хэрхэн шинжилгээнд хамруулах төлөвлөлтийн талаар мэдээлэл өглөө. 
 “Нэг хаалга- Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд 2021 оны 02 дугаар 14, 15-ны өдрүүдэд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтнуудыг ПГУ (PCR) шинжилгээнд хамруулна.
Хүнсний бөөний төв, хүнсний үйлдвэрлэлийг нээхээр болсон.

Энэ хөл хорионы үед хүнсний хомсдолд оруулж болохгүй учир хоёрдугаар сарын 16-наас 24 хүнсний бөөний төвийг нээнэ.

Хоёрдугаар сарын 16,18,20,23-наас гээд шатлалтайгаар 49 хүнсний бөөний төвүүдийг нээхээр болсон. Эдгээр хүмүүсийн хөл хөдөлгөөнийг 10-15 хувиар тооцоолж үзсэн. Иргэн та зөвхөн өөрийн гэрт ойрхон хүнсний дэлгүүрээс хэрэгтэй зүйлээ авна.  Хүнсний бөөний төв рүү явж, эрсдэл үүсгэхгүй. Харин . Үүнд зориулж шинжилгээний цэгийг байгуулсан. Хүнсний үйлдвэрлэл, худалдааны салбарт ажилладаг бол өөрийн гэртэйгээ ойр доорх салбарт шинжилгээгээ өгнө. Хоёрдугаар сарын 11-нээс хойш өөрөө болон гэр бүлийн нэг гишүүн нь PCR шинжилгээ өгсөн бол шинжилгээ өгөх шаардлагагүй.

FB IMG 1613275300075

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.