49 том жижиг зах, 500 гаруй хүнсний үйлдвэрийг ирэх долоо хоногт нээнэ

. Тиймээс халдвар хамгааллын дэглэм сахиулж,  ДЭМБ-аас өгч буй зөвлөмжүүдийг хатуу баримтлан ажиллахад  хяналт тавин, аж ахуйн нэгжүүдэд зөвлөн  тусалж ажиллахыг  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар  НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуунд үүрэг болголоо.  

Мөн  . НМХГ-ын  дарга Л.Эрдэнэчулуун “Зах худалдааны төв,  хүнсний үйлдвэрүүд  ажил  эхлэхээс өмнө ямар бэлэн байдлыг хангах,  ажил  эхэлсний дараа халдвар хамгааллын дэглэмээ яаж мөрдөх талаарх журмын дагуу өдөр тутам  хяналт  тавин  ажиллах  бэлтгэлээ хангасан байгаа”  гэлээ. 

Нийслэл бэлэн байдлын зэрэгт шилжиж,  хатуу хөл  хорио  тогтоосонтой холбоотойгоор  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар  иргэдийн санал  хүсэлтийг сонсож,  шийдвэрлэн ажиллаж байна.  Иргэнд танд хатуу хөл  хорионы дэглэм сахиулж буй нөхцөл байдалтай холбоотой санал  хүсэлт,  гомдол  байвал Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын  1800-1200 дугаарын утсанд хандана уу.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.