СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ковид-19-өөр халдварласан хүмүүст вакцины нэг тунг тариулахыг зөвлөжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Францын эрүүл мэндийн газраас Ковид-19 коронавирусаар халдварласан хүмүүст вакцины хоёр биш нэг л тунг хийлгэхийг зөвлөжээ. Дэлхий даяар өргөн хүрээнд ашиглаж байгаа коронавирусийн эсрэг вакцинуудын аль аль нь хоёр тунг хийлгэх шаардлагатай гэсэн зөвлөмжийг баримталж байгаа юм. 

Харин Францын эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар халдвараар өвчилсөн хүмүүст хэдийнээ дархлаа үүссэн байгаа тул эхний тунг алгасаад хоёр дахь тунг хийлгэхэд хангалттай ажээ. .

Одоогоор Франц улсад коронавирусийн эсрэг вакцины 2,8 сая тунг тарьжээ. Харин цар тахлын халдвар авсан нь батлагдсан 3,4 сая иргэн бүртгэгдэж, 81,000 хүн нас барснаар дэлхийд долдугаарт орж байна. 

Эх сурвалж: ВВС 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.