Мьянмарын цэргийн эрх мэдэлтнүүд 23,000 хоригдолд өршөөл үзүүлэв

Мьянмар улсад цэргийн эргэлтийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал долоо дахь хоногтоо үргэлжилжээ. Тус улсад Үндэсний эв нэгдлийн өдөр баасан гарагт тохиосон ба энэ өдрийг тохиолдуулан цэргийн хунтын дэглэмийн шинэ эрх мэдэлтнүүд 23,314 хоригдолд өршөөл үзүүлэн сулласан байна. 

Үндэсний эв нэгдлийн өдрийг улс даяар өргөн дэлгэр тэмдэглэж, бүх нийтээрээ амардаг уламжлалтай. . Одоогоор өршөөлд чухам ямар ялтай хоригдлууд хамрагдсан нь тодорхойгүй байна. 

Ямартай ч 2021 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс өмнө ял сонссон хоригдлуудад өршөөл үзүүлсэн ба энэ нь ардчилсан улс орны үндсэн зарчим хэмээн генерал Мин Аун Лайн хэлжээ. 

20371751 G

protest myanmar embassy thailand getty 210 hpMain 20210201 045706 2 16x9 1600

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.