МОНГОЛ БАХАРХАЛ: Уран гулгалтаар цахиур хагалж буй О.Ивээл

Сар шинийн баярын энэ өдөр уран гулгалтын өсвөрийн гранпри цуврал тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон О.Ивээлийн монгол аялгуунд үзүүлсэн үзүүлбэрийг бүрэн эхээр нь толилуулж байна. 

17883977 1359788500768334 5965405081143376995 n 01

О.Ивээл нь дөрвөн настайгаасаа уран гулгалтын спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд 13 насандаа буюу 2019 онд Польш болон Хорват улсад зохион байгуулагдсан өсвөрийн гран при цуврал тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцож байлаа. Тэрээр Америк улсад гэр бүлийн хамт амьдардаг бөгөөд орос дасгалжуулагчийн хамт бэлтгэл сургуулилтаа хийдэг ажээ. 

О.Ивээлийн гаргасан амжилтуудаас дурдвал: АНУ-ын Денвер мужийн клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнээс техникийн төрлөөр мөнгөн медаль, Колорадо мужийн аварга, мужийн цомын мөнгөн медаль гээд бяцхан биедээ баймгүй олон амжилт үзүүлээд буй ирээдүйтэй тамирчин ажээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.