СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-02-12

Д.Сумъяабазар: Бид иргэндээ ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлж, замын түгжрэлийг бууруулна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Амар байна уу,

Эх орныхоо хөгжил дэвшил, өв соёлын түүхийг бүтээн дэлгэрүүлэгч, хүндэтгэн дээдлэгч эрхэм Та бүхнийхээ амар мэндийг айлтгаж, учран золгож буй XYII жарны цагаагчин үхэр жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Цагаан сарын баяр бол Монголчууд та бидний хувьд улс эх орны минь тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг, хүн ардын ураг төрөл, удам судраараа дотносон хөөрөлдөх үнэт зүйл, ирээдүй хойч үедээ өвлүүлэн уламжлах ёс заншлын эрхэм дээдийн өв соёл, тэгш дүүрэн, өнөд оршихуйн бэлгэдэл юм. Тиймээс

Гагцхүү дэлхий нийтээр коронавирусын цар тахлын гамшигт нэрвэгдсэн энэ хүнд хэцүү цаг үед нийслэл Улаанбаатар хотод дэгдсэн уг өвчний халдварыг зогсоох, хүн ардаа хамгаалах, хохирол багатай даван туулах чиглэлд нийслэлийн удирдлагын баг хамт олон хариуцлагатай, хурдан шуурхай, Мөн аюулт өвчний халдвараас сэргийлэх, таслан зогсооход иргэн бүрийн үүрэг, хариуцлага, идэвх оролцоо чухал бөгөөд хамтран зүтгэж буй ТА бүхэндээ талархал илэрхийлье.

Энэхүү хичээл зүтгэл, нэгдмэл зорилгынхоо хүрээнд нийслэл Улаанбаатар хотын хувьд 2021 он бэрхшээлд сөхрөх бус харин ихийг хийж бүтээх, их ажлын ард гарах зориг, зорилго тодорхой ирмүүн их ажлын он жил байх болно хэмээн хотын удирдлагын баг үзэж байна.

Бид иргэндээ ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлж, замын түгжрэлийг системтэйгээр бууруулна. Бизнесийн таатай орчныг бүрдүүлж, олон тулгуурт эдийн засаг бүхий бүсчлэлийг хөгжүүлнэ. Залуусаа орлогод нийцсэн орон сууцаар хангаж, иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулахын тулд эрс шийдэмгий зорилтуудыг хэрэгжүүлнэ. Засаглалыг бэхжүүлж, бүхий л шатны албан хаагчдынхаа чадавхийг бэхжүүлж, ёс зүйн хариуцлагыг өндөржүүлнэ. Төсвийн захиран зарцуулалтыг нээлттэй, ил тод, цахим хэлбэрт бүрэн шилжүүлнэ. Иймд уламжлалаа дээдэлж, шинэчлэлийг эрчимжүүлсэн шинэ хотын төлөө хамтран зүтгэцгээе, Улаанбаатарчууд аа.

Та бүхэндээ зуу зуун жилийн турш уламжлагдаж ирсэн цагаан сарын баяр наадмын өв уламжлалыг хүндэтгэн ёслохдоо өвчин эмгэгийг ахар богино хугацаанд даван туулж, энх цагтай учран золгох нийтийн зорилгоо хүндэтгэн аав ээж, ах дүү, айл хотолтойгоо алсын зайнаас цахимаар золгохыг уриалж байна.

Угтан золгож буй цагаагчин үхэр жилдээ төр төвшин, түмэн олон амгалан байж, энх цагтай учран золгохын ерөөлийг өргөе.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Хотын иргэн
3 жилийн өмнө
66.181.176.192

Сумьяабазараа энэ хотыг чамаас цаадах нь аваад явж чадахгүй б.на бушуухан зайгаа тавиад өг

Зочин
3 жилийн өмнө
66.181.181.69

100 хонолоо. Бодлого хөтөлбөр танилцуулах юм алга уу. Хийсэн ажил гэж СӨХ- ны тайлан шиг юм гаргасан байсан. Түгжрэл гэж ганцхан асуудал, жижүүрийн үг хэлээд болоо юу? Эртхэн зайгаа тавьж өг.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.