21 чиглэлд 180 автобус иргэдэд үйлчилж байна

Өнөөдөр  Нийтийн тээврийн үйлчилгээний газраас “Тусгай үйлчилгээ”-ний 21 чиглэлд найман  аж ахуйн нэгжийн 180 автобус  үйлчилгээнд гарсан байна.  

 

Харин  “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний явуулын шинжилгээнд  50  автобус, инженерийн  байгууллагуудын  захиалгат  тээвэрлэлтэд  68 тээврийн хэрэгсэл,  ЭМЯ-ны хүсэлтээр 20 тээврийн хэрэгслийг  үйлчилгээнд гаргаад байгаа юм.  

Үйлчилгээнд гарч буй автобуснуудыг бааз дээрээ мэргэжлийн  байгууллагуудаар ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа бөгөөд  Улаанбаатар хотын таван бүсэд хөдөлгөөнт болон суурин 16 байршилд  хяналт шалгалт хийж ажиллаж байна.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.