ТЦА: Зөвшөөрөгдсөн байгууллагын ажилчид хувийн машинаар зорчих шийдвэр гараагүй

2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 02 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжээд байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед иргэд зорчигчдын хөдөлгөөнийг 90 хүртэл хувь хязгаарлах юм.

.

Хөл хорио тогтоосон хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УОК-оос хэвлэл мэдээллийнхэнд өгсөн мэдээллээр бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд 14 салбарын үйл ажиллагааг хязгаарлахгүй.

Төрийн байгууллагын ажилтнууд нийтийн тээврээр үйлчлүүлэн ажилдаа ирж, очих бол мэдээлэл харилцаа холбоо, эмнэлэг, эмийн сан, хүнсний худалдаа, түгээлт болон оршуулгын зан үйл зэрэг хувийн хэвшлийн дөрвөн салбарын байгууллагын ажилтнуудын 10-15 хувь нь хувийн авто машинтайгаа хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө. Тухайн ажилтан, албан байгууллагын ажлын газрын тодорхойлолт, ажлын үнэмлэх болон иргэний үнэмлэхтэйгээ зорчино хэмээн мэдээлсэн.

Гэвч өнөөдрийн байдлаар тээврийн цагдаагийн алба хаагчид үнэмлэх, тодорхойлолтоор нэг ч хувийн машин явуулахгүй гэжээ. Энэ асуудлаар ТЦА-наас тодруулахад дээрээс өгсөн тушаалаар ажиллаж байна. Зөвшөөрөгдсөн байгууллагын ажилчид хувийн машинаар зорчих ямар ч шийдвэр гараагүй гэв.

hhhhh

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.