Төрийн албан хаагчдыг хөл хорионд дайчилжээ

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний 06:00 цагаас эхлэн нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн.

Хоёрдугаар сарын 23-ны өдрийн 06:00 цаг хүртэлх 12 хоногийн хугацаанд үргэлжлэх хөл хорионы үеэр төрийн албан хаагчдыг дайчлан эргүүлд гаргахаар болсон бөгөөдгэдгийг Шадар сайд С.Амарсайхан мэдээллээ.

УОК-оос гаргасан уг шийдвэрт 22-50 насны төрийн албан хаагчдыг эр, эмгүй хөл хорионы үеэр дайчлан ажиллуулж байгаа бөгөөд нялх хүүхэдтэй, хүндэтгэх шалтгаантай байсан ч үл хамааран дайчилж байгаа аж.

Төрийн албан хаагч нар байр, гудамж, нийтийн эзэмшлийн талбайд иргэдэд мэдээлэл өгч, шаардлага тавьж ажиллах юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.