МИАТ ТӨХК-ийн 500 ажилтныг цомхотгож, тийзийн үнийг буулгах уу

МИАТ ТӨХК-ийн талаар нислэгийн тийзний үнэ өндөр байна гэдэг гомдлыг хэрэглэгчид байнга тавьсаар ирсэн.

Тус компанийн удирдлагууд үеийн үед "шатахууны үнэ өндөр" гэдэг үгээр сэтгүүлчид болон иргэдийн амыг тагладаг байсан бол Монгол улсын Ерөнхий сайд "ажлын байрны давхцал" хэмээн үзэж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ. 

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдэгдсэнчлэн "МИАТ-ийн тийзийн үнэ өндөр байгаа нь 500 орон тоо илүү байгаатай холбоотой" ажээ. МИАТ ТӨХК-ийн үндсэн ажлыг 300 хүн нугалдаг ба үлдсэн 500 нь "татвар төлөгчдийн мөнгөөр тэжээгдэж байгаа" гэнэ. 

Иймд зөвхөн МИАТ ТӨХК ч гэхгүй, төрийн байгууллагуудад буй албан тушаалын давхцалыг арилгах ажлын хэсгийг Монгол улсын Засгийн газраас байгуулжээ. Ажлын хэсэг олон улсын аргачлалаар дүгнэлт гаргаж танилцуулах аж. "Ингэж хэлснийг өргөн хүрээнд цомхотгол явуулах нь гэж ойлгож болохгүй" гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сануулав. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.