Ерөнхий сайд: Гадаадаас ирж буй иргэд зочид буудлаа өөрөө сонгоно
Монгол Улсын Ерөнхий сайд эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг танилцууллаа.
Энэ үеэр гадаадаас иргэдээ татан авах чиглэлээр бүлэг зорилт гаргаснаа танилцуулсныг онцолж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Өнөөдрийн байдлаар 9135 иргэн гадаадаас эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн. Бид Засгийн газрын 100 хоногт багтааж 16 удаагийн нислэгээр 2560 иргэнээ эх оронд нь авчирна. Бэлтгэл ажлаа хангаж байна. Зам тээврийн яам болон МИАТ компанитай тохирсон. Тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэнийг заавал хоногийн 50,000 төгрөгийн үнэтэй тусгаарлах байранд байрла гэж шахахгүй.
Өнөөдөр зочид буудлын бизнес ч хүнд байдалд орсон. Иймд тусгаарлах байрны шаардлага, ариутгал, камержуулалт гэх мэтээ бүрэн хийсэн зочид буудлыг тусгаарлах байрны зориулалтаар ажиллуулна. Нэг үгээр хэлбэл "Шангрилла" зочид буудал 1-3 дугаар давхраа халдвар хамгааллын дэглэмээ баривал тусгаарлах байр болгож болно. Хяналтыг маш хатуу тавина. Нэг зөрчил гаргавал шууд хаана.
Иргэний хувьд 50,000 төгрөгийн үнэтэй тусгаарлах байранд байрласан ч болно. 1000 долларын үнэтэй зочид буудалд буусан ч болно. Өөрийнх нь сонголт. Ийм бодлогын шинэчлэлт хийнэ" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.