СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-02-10

LIVE: М.Энхбаатар: Цагаан сарын нэг ач холбогдол нь төрөл саднаа мэдэх юм

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Цагаан сарын баярын бэлгэдэл, уламжлал, соёлын тухай ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан М.Энхбаатартай ярилцлаа. 

Эрдэм шинжилгээний ажилтан М.Энхбаатар: 

-. Италийн аялагч Марка Пологийн "Хорвоогийн элдэв сонин" сонин номонд Хубилай хаан ордондоо Цагаан сарыг тэмдэглэн өнгөрүүлж буй тухай өгүүлдэг. Үүнээс үүдэн эрдэмтэд монголчууд Цагаан сарын XIII дугаар зуунаас тэмдэглэж байсан юм байна гэж үздэг. Түүхийн дунд үеэс хойш намрын эхэн сард тэмдэглэдэг уламжлал байсан. 

Манжийн үед монголын хаад, ноёдод бэлэг сэлт, шагнал урамшуулал өгөх, 1920-30-аад онд язгууртан, феодал ноёдын баяр, 1960-аад онд зөвхөн малчид, нэгдэлчдийн /ажилчдын баяр биш тул тухайн өдөр ажиллуулдаг байжээ.Сэт/ хэлбэрээр тус тус тэмдэглэж байгаад 1989 оноос хойш өргөн дэлгэр тэмдэглэж байна. 

-Тавгийн идээ засах ёсны тухай үзэгч, уншигчдад ярьж өгөөч?

-Идээ өрөх ёс бол бэлгэдэл дээр үндэслэдэг. . Идээ шүүсний хувьд "хөх бууцандаа бууж, хөгшин хонины махаа идэж" гэж түүх сударт өгүүлдэг. Энэ нь баян тарганаа гайхуулах биш, ёс гүйцээх нандин сайхан уламжлалтай байжээ.

Цагаан сар гэдэг бэлгэдэлт утга тээж байдаг баяр. Цагаан сар тэмдэглэхийн олон ач холбогдлын нэг нь төр элгэн, уг удмаа танин мэдэх юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

монгол
3 жилийн өмнө
66.181.178.67

ганц төрөл саднаа мэдэхээр тогтохгүй монгол ес заншилд суралцдаг хамгийн том үр дүнтэй сургалт эв нэгдэл эх оронч сэтгэлгээ сублгадаг тогтолцоо шүү дээ өөр хэн хаана энэ талаар заах юм

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.