LIVE: "Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг Гавьяат тээвэрчин боллоо

Монгол улсын Гавьяат тээвэрчин цолыг өнөөдөр хүртсэн А.Ганхуяг нь 15 жилийн өмнө "Тэнүүн Огоо" ХХК-иа үүсгэн байгуулсан бөгөөд энэ салбартаа нийт 20 гаруй жил ажиллажээ. Тэрбээр өнөөдөр 500 орчим хүнийг ажлын байраар хангаж, өдөр тутамдаа 167 автобусаар 11 чиглэлд Улаанбаатар хотын иргэддээ үйлчилж байна. 

"Тэнүүн Огоо" ХХК-ийн ерөнхий захирал, Монгол улсын Гавьяат тээвэрчин А.Ганхуяг: 

-Маш их баяртай байна. Энэ шагнал бол надад төдийгүй өглөөний 06 цагаас 23 цаг хүртэл ажилладаг манай тээвэрчдэд өгсөн шагнал гэж ойлгож байна. 

2007 онд компани байгуулахад 15 автобустай байсан. Нийтийн тээврийн салбарыг олон улсын түвшин хүргэх зорилготойгоор байгуулагдаж байсан.

Одоо манай компани . Энэ жилийн хувьд манайх парк шинэчлэлд анхаарч ажиллана. Цар тахлын дараа үйлчилгээгээ шинэ түвшинд ахиулах зорилготой ажиллаж байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.