Зам тээврийн ноцтой ослын улмаас 11 автомашин мөргөлджээ
Нийслэлийн СХД 9-р хороо “Жанцан” дэлгүүрийн урд уулзвар дээр өнөөдөр 12.30 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал "Хово" маркийн том оврын автомашины тоормос ажиллагаагүй болж, 11 автомашинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас хоёр хүн хүнд гэмтэж, эмнэлэгийн тусламж үйлчилгээ авчээ. Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.