СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мишель Обама хүүхдэд зориулсан хоолны шоу хийнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама бяцхан үзэгчдэд зориулж хоолны шоу хийхээр болжээ. Түүний хоолны шоу ирэх гуравдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Нетфликсээр цацагдах юм байна.

. Waffles болон Mochi хоёр хүүхэлдэй Мишельд туслах бөгөөд тэргүүн хатагтай асан супермаркетын эзний дүрээр бяцхан үзэгчидтэй уулзах ажээ.

Тэд хамтдаа дэлхийн өнцөг булан бүрт байрладаг ферм, зоогийн газрууд, сонирхолтой гал тогоонуудаар аялж, сонирхолтой жоруудыг хуваалцана гэж Нетфликсийн танилцуулга дээр бичжээ.

Мишель Обама “Хөдөлцгөөе” уриалгыг гаргаж олон нийтийн эрүүл мэнд, нэн ялангуяа бага насны хүүхдүүдийн хэт таргалалтын эсрэг аяныг зохион байгуулж байсан юм. Энэ хүрээнд эрүүл хоолны жорыг хуваалцахаар шийдэж, уг шоуг санаачилжээ.

АНУ-ын хуучин тэргүүн хатагтай өөрийн номоо гаргаж, подкастаа сонирхуулаад зогсохгүй ийнхүү хүүхдүүдэд зориулсан хоолны шоугаа хүргэж байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.