LIVE: Ардчилсан хувьсгалыг манлайлан удирдсан ардчилагчдыг "ЧИНГИС ХААНЫ ОДОН"-гоор шагналаа
АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан "Монгол оронд ардчилал, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх, бататган бэхжүүлэх үйлсэд оруулсан онцгой гавьяа зүтгэлийг тань үнэлж Ардчиллын тэргүүн дээд шагнал “ЧИНГИС ХААНЫ ОДОН”-гоор дараах эрхмүүдийг шагналаа.
-Цэрэнпунцагийн Буяндалай
-Жамцайгийн Баасандаш
-Цэрэндашийн Ганбат.
Ц.Буяндалай нь 1989 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Ховд аймагт болсон Ардчилсан хувьсгалын жагсаалыг зохион байгуулагчдын нэг, Ж.Баасандаш нь Ардчилсан хувьсгалыг зохион байгуулалцсан Шинэ дэвшил холбооны үүсгэн байгуулагч, Ц.Ганбат нь Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт Монголын оюутан залуусыг удирдан, зохион байгуулж оролцож байсан, Ардчиллын ахмад партизаны нэг юм хэмээн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан онцлон хэлэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.