СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-02-10

LIVE: Иргэд өөрсдөө ухамсартай байж 500 мянган төгрөгөөр торгуулахгүй байх хэрэгтэй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Засгийн газраас сар шинийн баярыг тэмдэглэхийг хориглосонтой холбогдуулан зохион байгуулах арга хэмжээний талаар тодорхой шийдвэрүүдийг гаргаж буй. Тухайлбал, энэ сарын 11-нээс эхлэн 420 000 хүнээс шинжилгээ авахаар тооцон, бэлтгэлээ хангаж эхэлсэн бөгөөд иргэдийн хөдөлгөөнийг 90 орчим хувиар бууруулж байж өвчний тархалтыг хумьж, голомтыг цөөлнө гэж үзэж байгаа юм.

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар: Иргэд гэрээсээ огт гарахгүй. Нийслэлийг тэр чигт нь цагдаагийн байгууллага хяналтдаа авч, хязгаарлалт тогтооно. Хэрэв иргэд аав, ээж, ах, дүү, хамаатан садныдаа очиж золговол Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авна. . Нийт хүн амын хэмжээнд шинжилгээ авах гэж байна, айл хэсэж, золгоно гэсэн асуудал байхгүй. Үүнийг таслан зогсооно гэсэн.

Энэ дагуу иргэд, олон нийтээс уг шийдвэрийн талаар санал бодлыг сонслоо. . Мэдээж торгохгүй гэвэл зарим иргэдийн хувьд гэр орноосоо гарна гэж тооцоолсон тул өндөр торгууль ногдуулснаар гэр гэртээ байна гэж үзсэн байх.

Иргэдийн халаасанд 500 мянган төгрөг байтугай 5000 төгрөг ч байхгүй хэцүү байна. Хатуу шийдвэр гаргасан тул сар шинийн өдрүүдээр золголт хийж 500.000 төгрөгөөр торгуулах эсэх нь иргэдийн ухамсрын асуудал гэдгийг иргэд дурдлаа. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.126.89.247

40 жил ажил хийгээд тэтгэвэртээ гарсан буурай сард 360000 авж бн цагаан сараар гарвал 500000

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.