СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-02-10

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг 2020 оны “Нийгмийн хариуцлагатай байгууллага”-аар онцоллоо

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг МҮОНРТ-ийн Монголын Мэдээ сувгийн Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрөөс 2020 оны "Цагийн хүрдийн баатар - Нийгмийн хариуцлагатай байгууллага”-аар шалгаруулан нэрлэжээ.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн онд 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж хувьцаа эзэмшигч иргэддээ нийт 179.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилсан. Мөн 2020 онд улсын төсөвт 240 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлсэн.

Түүнчлэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Тавантолгой түлш”  ХХК-ийг байгуулж, өнөөдрийн байдлаар  290.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байна. Ковид-19 цар тахлын үед иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр Засгийн газраас сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулах шийдвэр гарсан бөгөөд үүнд шаардагдах төлбөрийг мөн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас төлсөн. 

Өнгөрсөн онд.

Цаашид Уул уурхай-Дэд бүтэц–Аж үйлдвэрлэлийн хөгжлийн жишиг “Эрдэнэс-Тавантолгой” гэсэн алсын харааг дэвшүүлж, 2021-2025 онд хэрэгжүүлэх А6-20 Бизнес төлөвлөгөө боловсруулаад байгаа бөгөөд энэ хүрээнд төмөр зам, авто зам, нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.