0129-р цэргийн ангид алба хааж байсан иргэн боомилсон байдалтайгаар амиа алджээ
Дорноговь аймгийн 0129-р цэргийн ангид алба хааж байсан Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат иргэн боомилсон байдалтайгаар 2021. 02. 07-ны өдөр амиа алджээ. Түүнийг цогцсыг дөнгөж сая Шарга суманд хүргүүлсэн ч ар гэрийнхэн болон сумын иргэд цуглаж ийнхүү эсэргүүцэл зарлаад байна. Тэд талийгаачийн нас барсан шалтгаан, гэрээсэл, шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтийг шаардаж байгаа ажээ. Ар гэрийнхний өгсөн мэдээллээр талийгаач хэд хоногийн өмнө утасдаж "Намайг ирж аваач, үнэхээр их дарамттай байна" гэж хэлж байжээ
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.