АН-ын гишүүн Д.Үүрийнтуяа Сэлэнгэ аймгийн иргэдийн шагналыг аваад алга болжээ

Төр нийгэмдээ хийсэн бүтээсэн үйлсээ үнэлүүлсэн хүмүүст Монгол Улсын төрийн тэргүүн жилд хоёр удаа зарлиг гаргаж, төрийн шагнал олгодог уламжлалтай. 

Энэ жилийн анхны зарлиг өнгөрсөн долоо хоногт гарч салбар салбартаа гавьяагаа үнэлүүлсэн хүмүүс төрийн шагналаар шагнагджээ. Тэдний нэг хэсэг нь Сэлэнгэ аймгийн доорх нэр бүхий иргэд юм.

Тэдний шагналыг өнгөрөгч 2020 онд Сэлэнгэ аймагт УИХ-д нэр дэвшиж ялагдсан, Ардчилсан намын гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх асан Домбонгийн Үүрийнтуяа гэх эмэгтэй Ерөнхийлөгчийн тамгын газраас хүлээн авчээ. Тэрбээр дээрх хүмүүсийнхээс гадна Сэлэнгэ аймгийн харьяат, шагнагдсан бусад хүмүүсийн шагналыг ч хүлээн авсан аж.

Гэвч

Төрдөө үнэлүүлсэн хүмүүс шагнагдсан тухайгаа сонссон тул дээл хувцсаа бэлдэж, Сар шинийн босгон дээр шагналаа гардаад авчих юмсан гэж ярьцгааж байна. Намаар нь ялгаварлан гадуурхаж байгаа юм шиг ийм үйлдэл гаргасан нь хэр зохимжтой вэ хэмээн шагнагдсан хүмүүсийн ар гэрийнхэн бухимдаж байгаа аж. 

Үүнээс гадна төрийн шагналыг гардуулан өгдөг журам буюу тодорхойлсон аймаг орон нутагт нь шагналыг хүлээлгэн өгөх, уг газраас шагналын арга хэмжээг зохион байгуулах дэг жаяг энэ удаад бүрмөсөн алдагдсан бололтой. Тэдний шагнал хаана явна вэ? 

Төрийн одон медалиар шагнагдсан Сэлэнгэ аймгийн иргэдийн нэрс:

Алтан гадас одонгоор:

1.    Дэчингаа Алтанцэцэг

2.    Дагзэвэг Аюушжав

3.    Жигжидсүрэн Буд

4.    Дамбажанцан Долгорсүрэн

5.    Рэнцэн Жигжидсүрэн

6.    Нацагдорж Занданрагчаа

7.    Дамдинжав Лувсанжамц

8.    Цолмон Лхагвасүрэн

9.    Дулмаа Наранцэцэг

10. Найдансүрэн Пүрэвсүрэн

11. Магсар Рэнцэндорж

12. Сандуй Төмөрхүү

13. Халзан Уламбаяр

14. Шарав Цэцгээ

15. Хайсан Энхбат

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

16. Лэгцэг Туяа

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

17. Цэдэн Алтанбагана

18. Жамбал Волоож

19. Балжир Жаргалтай

20. Долгор Нэргүй

21. Товуудорж Цэцэгмаа

22. Лувсанжамц Төмөрхуяг

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.