Tesla $1,5 тэрбум биткойн худалдаж авсан нь ханшийн өсөлтөд нөлөөлөв

Элон Маскийн Tesla компани өнгөрсөн нэгдүгээр сард 1,5 тэрбум ам.долларын биткойн худалдаж авснаа мэдэгджээ. Тус компани ирээдүйд цахим мөнгөөр төлбөр тооцоо хийхээр төлөвлөж буйг энэ үйлдэл нь харуулав.

Уг мэдээлэл гарсны дараа . Үүнээс хэдхэн хоногийн өмнө Элон Маск өөрийн Твиттер хаягны нүүр хуудсан дээр “#bitcoin” гэсэн тэмдэглэлийг нэмжээ.

Маскийн уг тэмдэглэгээ цахим мөнгөн тэмдэгтийн ханшийн өсөлтөнд нөлөөлсөн гэж үзэж байна. Хэд хоногийн дараа уг тэмдэглэгээг Твиттерийн нүүр хуудаснаасаа арилгасан ч ханш нь өссөөр байна гэж мэдээлжээ. Биткойноос гадна Дожкойн цахим мөнгөний ханш 50 хувиар өссөн байна.

Tesla энэ тухайгаа тайлбарлахдаа . Тухайлбал цахим мөнгө, алтан гулдмай болон алтны худалдаагаар дамжуулж сан бүрдүүлэх чиглэлийг баримталж нөөц хөрөнгө бүрдүүлэхээр төлөвлөсөн байна.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.