СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ-д гэрийн тэжээвэр муур, нохдоос коронавирусийн шинжилгээ авна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захиргаа гэрийн тэжээвэр муур, нохдоос коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрвэл шинжилгээнд хамруулна гэж өнөөдөр мэдэгдэв.

Энэхүү шийдвэр гарахаас хэдэн долоо хоногийн өмнө тус улсын зүүн өмнөд нутгийн Жинжү хотын гэрийн тэжээвэр муурт халдвар илэрч, ийм төрлийн анхны тохиолдол бүртгэгдсэн.

Мөн зөвхөн халуурах, ханиалгах, амьсгалахад бэрхшээлтэй болох, нүд, хамраас нь ялгарах шүүрэл нэмэгдэх зэрэг шинж тэмдэг илэрсэн муур, нохдоос л шинжилгээ авах гэнэ. аж.

Хэрэв гэрийн тэжээвэр амьтдын эзэд коронавирусээр өвчлөн эмнэлэгт хэвтсэн, суурь өвчтэй эсвэл өндөр настайн улмаас тэднийг асран халамжлах боломжгүй бол амьтдыг Сөүл хотод байрлах тусгай байгууламжид тусгаарлахаар авч явах байна.

Эх сурвалж: Yonhap News Agency

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.