LIVE: Сүхбаатарын талбайд хүн өөрийгөө шатааж нас барлаа

Уг асуудлыг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Сүхбаатарын талбайд хүн өөрийгөө шатаалаа гэдэг дуудлага мэдээллийн дагуу манай бие бүрэлдэхүүн хэргийн газарт очиж, хэргийн газрыг хамгаалалт авч мөрдөн шалгах ажлыг эхлүүлээд байна. Талийгаач хэн байсан, ямар учраас өөрийгөө шатаасан шалтгааныг шалгалтын явцад тогтооно" гэх хариуг өглөө.

Тухайн иргэнийг шатаж эхэлсэн даруйд хүмүүс түргэн тусламж дуудсан хэдий ч түргэний эмч ирэхэд нас барчихсан байжээ. Талийгаачийн дэргэд "Voyage" цэвэр усны савны ёроолд нэг литр орчим шатахуун тавиастай байв.

Etru7vTVkAA6rYs

Зургийг @munkhbat_photos

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.