СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нидерландад 10 гаруй жилийн дараа хүчтэй цасан шуурга болжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Нидерландад хүчтэй цасан шуурга шуурч, цаг агаар хүйтэрсэн байна. Цаг уур судлаачид Европын умард хэсгийг дайран өнгөрч буй хүйтэн урсгалыг Нидерланд улсад 10 гаруй жилийн турш тохиогоогүй үзэгдэл гэж мэдэгджээ.

Цаг агаарын онц ноцтой үзэгдлийн улмаас тус улсын эрх баригчид коронавирусийн шинжилгээний бүх төвийг хаасан байна. Герман улстай холбогддог төмөр замын тээврийг зогсоосон ба цас их хэмжээгээр орсон хойд бүс нутагт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлажээ.

. Уг сэрэмжлүүлгийг салхины хурд 90 км/цагт хүрсэн тохиолдолд өгдөг байна.

Замын хөдөлгөөн удааширч, иргэдийг аль болох гэрээсээ гарч явахгүй байхыг сэрэмжлүүллээ. Эйндховен нисэх буудал хаагдсан тул ирж буй нислэгүүдийг Герман руу чиглэлээ өөрчлөхийг зөвлөсөн байна.

Нидерландын нутаг дэвсгэрт хамгийн сүүлд 2010 оны нэгдүгээр сард цасан шуурга шуурчээ. Үүнээс хойш анх удаа ийнхүү цаг агаар муудаж, хүчтэй цасаар шуурч байна гэж цаг уур судлаачид мэдээлж байна. .

Ирэх 10 хоногт агаарын температур 0 хэмээс дээшлэхгүй гэж үзэж байна. Өчигдөр нутгийн хойд хэсгийн Гронинген хотод цельсийн -6 хэмд хүрч хүйтэрчээ.

Нидерландаас гадна Герман улсад цас орсноос замын хөдөлгөөн саатсан тухай мэдээлжээ. Бямба гарагаас хойш тус улсад 220 гаруй зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Мөн Бельги, Их Британид цаг агаар муудсан тухай мэдээлжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.