100 кино-100 дуу: Rainbow Connection

Хөгжим, мэдээ, мэдээллийн төрөлжсөн www.livetv.mn/music сувгийн зүгээс үзэгч, сонсогчдынхоо үдшийн амралтад зориулан "100 кино-100 дуу" цувралаа толилуулж байна. Энэхүү цувралаар ХХ зууны шилдэг киноны сэтгэлд хоногшсон дуунуудыг цувралаар танилцуулах юм.  

John travolta in grease wallpaper 2 800 01 

Rainbow Connection

Киноны нэр: "The Muppet Movie"
Дууны нэр: Rainbow Connection
Дуучин: Жим Хенсон
Дуу зохиогч: Пол Виллиамс /ая/, Кеннеф Асчер /үг/

Хөгжимт, инээдмийн төрлийн "The Muppet Movie" киног Конгрессийн номын санд "Соёл, гоо зүйн түүхэн ач холбогдолтой уран бүтээл" тодотголтойгоор хадгалдаг байна.

1979 оны зун кино театруудын дэлгэцнээ гарч эхэлсэн тус кино мөн оны сүүл гэхэд зөвхөн Америк, Канадын зах зээлээс 70 гаруй сая долларын ашиг олсон байдаг. Мөн түүнчлэн "Rainbow Connection" дууг зохиосон Пол Виллиамс /ая/, Кеннеф Асчер /үг/ нар 52 дахь удаагийн Оскарын их наадмаас "Шилдэг дуу" шагналыг хүртэж байжээ. 

"The Muppet Movie" киног гол дүрийн Кермит мэлхийний дуулсан "Rainbow Connection" дуугаар нь төсөөлдөг гэсэн судалгаа бий. Сонирхолтой нь Кермитийн дүрд дуу оруулсан төдийгүй дууг дуулсан Америкийн алдарт аниматор, жүжигчин Жим Хенсон "The Muppet Movie" кинонд продьюсерээр ажилласан байдаг.

"Rainbow Connection" дууны квартет хувилбарыг сонсоно уу. 

Бас нэгэн гоё хувилбар:

 

Дараагийн дугаарт 1978 онд бүтээгдсэн "Grease" киноны "Summer Nights" дууг танилцуулах болно.  

John travolta in grease wallpaper 2 800 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.