Монгол хэлний тухай хууль, эх хэлээрээ мэдээлэл авах эрх болон хаягжилт, шошго, гудамж талбайн нэр, ном зохиолын үг үсгийн алдаа, утга агуулга, ISBN олголт гээд олон асуудлыг ШӨХТГ хөндөж байна.
Аливаа улсын үнэт зүйл нь хэл соёл байдаг. Мөн өөрийн гэсэн хэл, бичиг үсэгтэй байж түүнийгээ хадгалж, хамгаалж үлдэх нь маш чухал юм. Ямар ч хэлний үгсийн сангаас 4000-5000 үгийг өдөр тутам иргэд нь ашиглаж байдаг. Энэ тоог 4000-аас буувал тухайн хэлийг эвдэрч, мөхөж байгаа гэж үздэг дэлхийн жишиг байдаг байна.
Манай улсын хувьд үгсийн баялаг муутай, үгийн эвдрэл үүссэн хэл гэж үнэлэгдэж байгаа юм. Энэ нь гудамж талбайд байгаа байгууллагын хаяг, сурталчилгаа дээр гадаад, монгол үгсийг хольж бичсэн, алдаатай бичигдсэн зэргээр ажиглагддаг. Ийм учраас ШӨХТГ энэ асуудал дээр ирсэн иргэдийн санал хүсэлтийг үндэслэн Хэлний бодлогын зөвлөлийн ажлын албаны дарга Н.Нарангэрэлтэй уулзалт хийсэн байна. Хамтарсан ажлын хэсэг гарган ажиллаж шаардлагатай газруудад хяналт шалгалтыг явуулах, албан шаардлага, олон нийтэд зориулсан уриалга гаргахаар боллоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.