Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхжээ

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхлаа. 

Энэ үеэр .

Тэрбээр "цар тахал, цас зуд нүүрлэсэн амаргүй цаг үеийг даван туулах, шийдлээ хүлээсэн томоохон асуудлуудыг хугацаа алдалгүй, амжилттай хэрэгжүүлэх шаардлага тулгарч байгааг тэмдэглээд, шударга ёс, хуулийн засаглал тогтоох, ард түмнээ дээдэлж, улсынхаа нийгэм, эдийн засгийг сэргээн хөгжүүлэх эрхэм хэрэгтээ их амжилт гаргахыг хүсэн ерөөе" гэв.

061c7492 4b79 4349 905a 9a336bbe75be

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхахад УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан нар байлцав.

f08bcfba d0b5 4a25 a4e6 69895b2db128

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.