БНХАУ: Алтны уурхайд дарагдсан 11 уурхайчныг аварлаа

БНХАУ-ын . Харин үлдсэн 10 уурхайчин амьд мэнд эсэх нь тодорхойгүй хэвээр үлдэж байна.

Уурхайчид харанхуйд хэт удсан тул тэднийг гаргаж ирэхдээ нүдийг нь гэмтэхээс хамгаалж боосон байгааг телевизээр дамжуулсан. Хушан алтны уурхайн орох гарах гарц энэ сарын 10-ны өдөр дэлбэрч хаагдаад байгаа юм.

Аврагчид 12 уурхайчинтай холбоо тогтоож, аварч чадсан боловч үлдсэн 10 уурхайчны байршлыг тогтоож чадаагүй. Аврагдсан уурхайчдын нэг бэртэж гэмтсэн байсан бөгөөд бүгдийг нь эмнэлэгт хүргэжээ. Үлдсэн уурхайчдыг олохын тулд аврагчид шинээр цооног ухаж, хэдэн долоо хоногийн хугацаа зарцуулж магадгүй хэмээн таамаглаж байна.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.