Улсын хэмжээнд коронавирусийн 16 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Өнгөрсөн 24 цагийн дотор коронавируст халдварын 16 шинэ тохиолдол улсын хэмжээнд нэмж бүртгэгдлээ. Эдгээр тохиолдол нь . Үлдсэн тохиолдлууд нь бусад тохиолдлуудын ойрын хавьтагчдаас илэрсэн.

141581017 1233921983689848 6858714482674829625 o

Улсын хэмжээнд 1627 коронавирусийн тохиолдол бүртгэгдээд байна. Харамсалтай нь халдвар авсан иргэдийн хавьтлууд утсаа авахгүй байх, мэдээллээ бүрэн өгөхгүй байх зэрэг үйлдлүүд гаргаж байна. .

142617307 1233921913689855 8062589422832620300 o

Түүнчлэн Улаанбаатар хотоос бусад аймгуудад коронавирусийн халдвар өнгөрсөн хоногт илрээгүй. Тиймээс халдварын хамгийн идэвхтэй бүс нийслэл хот болж байна. Нэн ялангуяа үсчин гоо сайхны газрууд нээгдсэн учир ард иргэдийг эрүүл мэнд, аюулгүй байдлаа хамгаалахыг уриалж байна. Коронавирусийн халдвар нь хүн хооронд 1,5 метрээс ойр 15 минутаас удаан хугацаанд байхад халдах өндөр эрсдэлтэй байдаг. Тиймээс үсчин, гоо сайхны газруудаар цаг авч үйлчлүүлэх, агааржуулалт хийх, бөөгнөрч хүлээлт үүсгэхгүй байх шаардлагатай. 

142406526 1233921907023189 3998664751882547232 o

Түүнчлэн томуугийн улирал эхэлж байгаатай зэрэгцэн Ковид-19-ийн халдвар нэмэгдэж байгаа тул сонор сэрэмжтэй байх цаг ирлээ гэдгийг эрүүл мэндийн байгууллагууд анхаарууллаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.