СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-01-23

Худалдаа үйлчилгээний төвүүд ажиллаж эхэлснээр хүний хөдөлгөөн ихэсжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2021 оны 01-р сарын 23-ны өдрөөс нийслэлд бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн горимд шилжүүлж байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ. 

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Б.Батманлай "Худалдаа үйлчилгээний төвүүд ойрын өдрүүдэд ачаалал ихтэй байх төлөвтэй байгаа тул иргэд бөөгнөрөл үүсгэхгүй байхад анхаарахыг хүсье. Мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалтаа тогтмол үргэлжлүүлэх юм" гэв.
НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Үйл ажиллагаа нь нээгдэж байгаа газруудад НМХГ-аас хяналт шалгалт хийж байгаа. Түр зааврын дагуу ажиллахыг аж ахуйн нэгжүүдэд зөвлөмж болгож байна.

Иргэд зайлшгүй шаардлагатай тохиолдолд л худалдааны төвөөр үйлчлүүлж, энэ үедээ хоорондын зайгаа баримталж, QR кодоор зорчилт хөдөлгөөнөө бүртгүүлж байх шаардлагатай байна" гэлээ.
1. Цар тахлын үед иргэд зорчих хөдөлгөөнөө бүртгэлжүүлж QR кодоо тогтмол уншуулах нь халдварын хавьтлыг шуурхай илрүүлэх ач холбогдолтой
2.Аж ахуй нэгжүүд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж,хариуцлагатай байхыг уриалж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.