ТАНИЛЦ: Монгол улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн товч намтар

МАН-ын Бага хурлын гишүүдийн 98.8 хувь нь Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг дэмжсэн байна. Уг саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр оруулах бөгөөд Ерөнхийлөгч тав хоногийн дотор Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-д өргөн мэдүүлэхээр заасан.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Ерөнхий сайд томилогдоод өөрийн танхимаа бүрдүүлэх бөгөөд сайд нарынхаа нэрийг Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулна. Үүний дараа сайд нар УИХ-д тангараг өргөснөөр шинэ Засгийн газар эмхлэн байгуулагдах юм.

Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх өчигдөр “Цар тахалтай хүнд цаг үед шинэ Ерөнхий сайдыг өнөөдөр, маргаашдаа багтаан томилох хэрэгтэй” гэсэн билээ. Тиймээс МАН дараагийн Ерөнхий сайдыг өнөөдөр томилох бололтой.

Хурц овогт Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нь 1980.06.29-нд Хэнтий аймагт төрсөн. Л.Оюун-Эрдэнэ нь 2001 онд "Бэрс" дээд сургуулийг сэтгүүлч, 2005 онд Австралийн Мельбурнийн их сургууль, Олон улсын төсвийн менежмент, 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсчээ. Улмаар 2008 онд МУБИС-ийн Нийгмийн ухааны сургуулийг боловсрол судлалын магистр, 2011 онд .

IMG 1088 livetv

Тэрбээр 2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга, 2002 онд “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Хан Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч, 2006 онд “Дэлхийн зөн Монгол” байгууллагын Бүсийн захирал, 2008 онд Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, 2009 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга, 2016 оноос УИХ-ын гишүүнээр, 2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн тус тус ажиллаж байна. Түүний хувьд эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өмнөх Засгийн газрын сайд, Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон бөгөөд үүнийхээ таван жилд сайдаар ажилласан. Хэрвээ тэрээр Ерөнхий сайдаар томилогдвол Монгол Улсын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд болох юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.