СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-01-22

Ж.Энхбаяр: Надад шадар сайд болох хүсэл алга

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

МАН-ын бага хурал хуралдаж байна. Энэ үеэр тус бага хурлын гишүүдээс цаг үеийн асуудлаар тайлбар авч байна. УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяраас тодрууллаа.

-Шинээр бүрэлдэх Засгийн газарт шадар сайдаар томилогдох магадлалтай хүмүүсийн нэрс дунд таны нэр байна. Та шадар сайд болох уу?

-Надад ямар нэгэн дарга цэрэг болох хүсэл эрмэлзлэл байхгүй.

-Намаас чинь санал тавьбал яах вэ?

-Тухайн үед нь шийднэ.

-Ерөнхий сайдын кабинетээрээ огцорсон үйлдлийг та юу гэж харж байна вэ?

-Асар ухаалаг зоримог шийдвэр гаргалаа. Монгол Улсыг цаашид авч явах шинэ удирдагчид саналаа өгөөд гарч ирлээ. Л.Оюун-Эрдэнээ дэмжиж байна. Шинэ кабинет улам чанаржина, улам чадавхижна. Өнөөдөр нийгэмд тулгараад байгаа асуудлыг шийдэхийн төлөө бүх хүчээ дайчлан ажиллах боловсон хүчнийг шилж сонгож ажиллуулах байх.

-Хуучин сайдуудаас хэн хэн үлдэх бол?

-Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ дагуу өөрөө танхимаа бүрдүүлж оруулж ирнэ. Ард түмний өмнө хариуцлага хүлээсэн 100 жилийн түүхтэй МАН жижиг асуудалд бүрдэхгүй. Манай нам улам нягтарч байна. 

-Танай нам өчигдөр Ерөнхийлөгчийг огцруулах тухай асуудал ярьсан?

-Монгол төрийн тэргүүний үндсэн үүрэг бол ард түмний эв нэгдлийг хангагч байх ёстой. Энэ үүргээ биелүүлэхгүй бол Үндсэн хууль зөрчсөнд тооцогдоно. Бид байтугай Монголын ард түмэн Ерөнхийлөгч уржигдар болсон жагсаалыг яаж улс төр болгож, ард түмнийг хэрхэн турхирч байгааг харлаа. 

 

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.9.40.130

Ерөнхийлөгч ийн турхирч байгаа г ард түмэн харсан гэнэ яаж турхирсан юм бэ?энэ бас хүн гүтгэхийг үзүүлж байна нямбаатараа зөрчлийн хуулиар торгоочээ. Энэ эрээ цээрээ алджээ.Бас шадар сайдад горьдцон явж байна .Дарханы даргын ажлыг өөрөө хиицэн юм шиг урдуур нь гүйгээд байсан. Тэнд энэнии хэрэг байгхгүй тэр дарг нь мундаг байсан .энэ ичээч.тухайн үед шииднэ гэдэг чинь горьдоод хүсээд байгаа юм бн ич ждү

Зочин
3 жилийн өмнө
202.9.41.46

Багаа зөв сонгох Эрчим хүч Эрүүл мэнд Батлан хамгаалах Хот байгуулалт Зам тээвэр хуучин сайдууд ажлаа мэднэ боловсролынх хэцүү шүү Учрал бсан бол уг нь

Зочин
3 жилийн өмнө
202.170.66.18

ЖДҮчин хулгайч минь зайлаа. бас санаатай байнаа палдига сда чинь

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.