СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-01-22

LIVE: МАН-ын бага хурлаас Ерөнхий сайдад ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг дэмжлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

МАН-ын бага хурал хуралдаж дууслаа. Бага хурлаас Ерөнхий сайдад ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг 100 хувийн саналтайгаар дэмжжээ. Үүнтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Л.Энх-Амгалан нарын байр суурийг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: 

-Ерөнхий сайдад дэмжигдсэн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд бага хурлын гишүүдээс МАН олон нийтэд нээлттэй, тунгалаг байх, цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжүүдийн санхүү орлогод анхаарах, хууль хүчний байгууллагуудын шударга байдал зэрэгт анхаарч ажиллахыг захилаа. 

-Огцорсон Засгийн газарт ажиллаж байсан хүн үргэлжлүүлэн ажиллах нь хэр зохимжтой юм бэ?

-Энэ бол Монголд ч, дэлхийн улс төрд ч байдаг зүйл. 

-Та Засгийн газарт орж ажиллах уу?

-Надад сайдад горилсон зүйл алга. 

-ЗГХЭГ-ын дарга Оюутолгойн ажлын хэсгийг ахалж байсан. Оюутолгойн гэрээнд өөрчлөлт орно гэсэн үг үү? 

-Цуцлах хүсэлтэд гарын үсэг зурж илгээсэн байсан. Миний хувьд ч Оюутолгойн гэрээний алдааг засах ёстой гэж үздэг. 

-Яг энэ мөчид УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын шүүх хурал болж байна. Ямар шийдвэр гарна гэж хүлээж байна?

-Засгийн газраас баталсан журмыг биелүүлсэндээ ял авсан. Тэрнээс хувьдаа мөнгө завшсан, авлига авсан зүйл байхгүй. Нийгэмд яригдаад байсан асуудлууд нь шүүхээр нотлогдоогүй. Иймд УДШ өмнөх шүүхийн алдааг засна гэж найдаж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 

-Ерөнхий сайдаар томилогдох ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хувьд 2020 онд амласан намын мөрийн хөтөлбөрийн бодит ажил болгохын төлөө ажиллана. Газрын тосны үйлдвэр, эрчим хүч, төмөр замын бүтээн байгуулалтууд үргэлжилнэ.

Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөхгүй. Тулгамдсан асуудал болох ковидын цар тахалд ард иргэдийн эрүүл мэнд, аж ахуйн нэгжүүдийн орлого дээр анхаарч ажиллах шаардлагатай. Бага хурлаас гарсан тогтоолыг Ерөнхийлөгчид өргөн барина. Ерөнхийлөгч тав хоногийн дотор хариу өгөх хуультай. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
59.153.112.191

Энэ хулгайчдын байр суурь гэж юү байдгийн. Өөрсдөө хулгайч худалч луйварчин байж. Шинэ ЕС шинэ танхимаа байгуул. Огцорсон хүмүүсийг явуулаарай.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.