Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарыг огцрохыг шаардав

Хөдөлмөрийн үндэсний намаас Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг огцрохыг шаардав. Шаардлагад, 

Цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд нь оновчтой бус, хүнлэг бус байсан тул Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс болон холбогдох эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд хариуцлага хүлээн огцорлоо.
Нийслэлийн засаг дарга болон Нийслэлийн онцгой комисс хариуцлага хүлээхгүй сугарч үлдэх нь шударга ёсонд үл нийцнэ.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг огцрохыг Хөдөлмөрийн үндэсний нам шаардаж байна гэжээ.

140625359 2870993136478415 5050045773154584352 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.