Монгол улсын шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар өчигдөр бүрэлдэхүүнээр огцорсон. "Өнөө, маргаашгүй Ерөнхий сайд тодорч, Засгийн газар байгуулагдах шаардлагатай" хэмээн огцрохын өмнө Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх мэдэгдсэн.

Дөнгөж сая МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, 100 хувийн саналаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол улсын Ерөнхий сайдад дэмжлээ. 

МАН-ын бага хурал Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Өнөөдөртөө багтаж Монгол улсын Ерөнхий сайдыг батламжилна. Засгийн газрын бүрэлдэхүүнд хэн, хэн байх нь анхаарал татсаар байна... 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.